Мэдээ

НҮБ-ын 11 дэх удаагийн Загвар хуралдаан “Дүрвэгсдийн асуудал” сэдвийн дор болж өнгөрлөө

2015 оны тавдугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-аас жил бүр уламжлал болгон явуулдаг НҮБ-ын Загвар хуралдаан 11 дэх жилдээ болж МУИС-ийн ОУХНУС болон Үндэсний тагнуулын академи, Их засаг их сургуулийн оюутнуудаас бүрдсэн 20 улсын, 140 гаруй төлөөлөгчид оролцож, олон улсын харилцаанд тулгамдаад байгаа дүрвэгсдийн асуудлыг  хэлэлцлээ.

Хурлын ерөнхий илтгэл англи хэлээр, харин санал шүүмжлэл, тогтоолын төслийн хэлэлцүүлэг монгол хэлээр явагдсан бөгөөд хурлын төгсгөлд нийт төлөөлөгчдийн олонхын саналаар БНАКонго улс, БНСудан улс, БНӨмнөд Судан улс, Украйн, Шведийн Вант улс, ОХУ, Палестин, БНТурк улс, Сири, Ирак улсын хамтарсан  “Дүрвэгсдийн  асуудал, тэдний эрхийг хамгаалалах тухай холбогдох баримт бичиг болон олон улсын эрх зүйн хэрэгжилтэд хяналт тавих тухай” тогтоолын төсөл батлагдсанаар үйл ажиллагаа өндөрлөжээ.

Уг хуралдаан нь олон улсын харилцааны хөтөлбөрт багтдаг “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын байгууллага” болон “Олон улсын эрх зүй” хичээлийн практик дадлага болдог бөгөөд оюутнууд онолын мэдлэг дээрээ суурилан олон улсын хурлын үйл ажиллагаанд оролцох туршлага хуримтлуулдгаараа ач холбогдолтой.

Энэ удаагийн НҮБ-ын загвар хуралдааны бэлтгэл ажлыг хангах НБДГ-аар өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсаа төлөөлөн Харвардын НҮБ-ын загвар хуралдаанд амжилттай оролцсон Ж.Гэрэлчимэг ахлагчтай багийн оюутнууд ажиллаж, тэндээс сурч мэдсэн олон шинэлэг санаагаа хэрэгжүүлж, хурлын үйл ажиллагааг өмнөх жилүүдээс илүү өндөр төвшинд амжилттай зохион байгуулсныг дурдах нь зүйтэй. Хурлын даргаар ОУХНУС-ийн 4-р ангийн оюутан У.Содхүү, ЕНБД-аар Ж.Гэрэлчимэг нар ажиллаа.

Уг хурлыг жил бүр хамтран зохион байгуулдаг Др.Ж.Баттогтох, багш Д.Оюунсүрэн нараас гадна ОУХНУС-ийн ахлах багш Г.Баасанхүү, Их засаг их сургуулийн багш Др.Б.Доржханд, Үндэсний тагнуулын академийн ахлах багш Д.Бадрал нараас бүрдсэн шүүгчид шүүж  шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:

Шилдэг баг

1-р байр Франц /ОУХНУС/

2-р байр Канад /Үндэсний тагнуулын академи/

3-р байр Хятад /ОУХНУС/

Шилдэг төлөөлөгч

1-р байр Ирак улсын төлөөлөгч Х.Мөнхнаран /ОУХ-3/

2-р байр Швед улсын төлөөлөгч З.Дөл /ОУХ-2/

3-р байр АНУ-ын төлөөлөгч Г.Намхайдорж /ОУЭЗХ-3/

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш