2025 оны 2-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Уул уурхай, Технологийн Сургууль, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн багш, профессоруудын төлөөлөл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнд зочиллоо.
Энэ үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Мэндээ болон УТСОУХНУС-ийн захирал, доктор С.Мөнхбат нар хоёр байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах зорилт, төлөвлөгөөг хэлэлцэв:
Хүрээлэнгээс зохион байгуулдаг Геополитикийн лабораторид оюутан суралцагчдыг хамруулах.
Мөн, Фридрих Эбэртийн сан, Ханс Зайделийн сан, БНХАУ-ын Жилин болон Ляонингийн их сургуулиуд, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллах боломжуудыг судалж, хэлэлцсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын судалгаа, боловсрол, олон улсын харилцааны салбаруудын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах бөгөөд ирээдүйд шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааны шинэ шатанд хүрэхийг зорьж байна.