"Монголын Улс төр, Гадаад бодлого, Засаглал" сэдэвт МУИС-ийн өндөр түвшний судалгааны төслийн баг гэрээгээ байгуулан судалгааны ажилдаа үүгээр орж байна.
Судалгааны баг нь төслийн хүрээнд Энэтхэгийн Жавахарлал Нэрүгийн их сургуультай хамтран дээрх сэдвээр нэг сэдэвт бүтээл гарган олон улсын нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлэхээр ажиллах юм.
Тус төсөлд МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн профессорууд (С.Мөнхбат, Ж.Баттөр, Б.Мөнх-Өлзий, Д.Ундрах, C.Баясгалан, Н.Цэрмаа, С.Оюунсүрэн, Д.Уртнасан, Э.Энхчимэг) болон Энэтхэгийн Жавахарлал Нэрүгийн их сургуулийн профессор Шарад Кумар Сони нар оролцож байна.
МУИС болон Жавахарлал Нэрүгийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус төслийн ажилд Энэтхэгийн Монгол судлаач эрдэмтэн доктор Шарад Кумар Сони, доктор Кумарасвами нар тусалж дэмжин хамтран ажиллаж байгаан тус судалгааны ажил урагшлахад томоохон дэмжлэг болж байна.
Тус бүтээл нь Монгол-Энэтхэгийн дипломат харилцааны 70 жилийн ойг тохиолдуулж байгаа онцлогтой юм.