2025 оны 1 дүгээр сарын 13-наас 17-ны хооронд МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч дэд профессор С.Баясгалан нар Японы Нийгата мужийн их сургуультай хамтран ажиллах зорилгоор тус сургуульд айлчилж сургуулийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцан Монгол-Японы асуудлаар лекц уншив.
Нийгата мужийн их сургууль нь 2025 оны 11 сард МУИС-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд уг айлчилал болсон юм.
Айлчиллын явцад УТСОУХНУС Нийгата мужийн их сургуультай дараах хүрээнд хамтран ажиллахаар хоёр тал гэрээ байгуулахаар тохиролцов. Үүнд:
Уулзалтын үр дүнд хоёр сургуулийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тал дээр хоёр тал санал нэг байгаа, сургалт, судалгааны, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах өргөн боломжтой болох, харилцах эрмэлзэлтэй байгаа талаарх хоёр талын байр суурь нэг байгаагаа илэрхийлэв.
УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат Нийгата мужийн их сургуулийн захирал Рюхей Вакасүгитэй уулзаж байгаа нь
Хоёр сургуулийн албан ёсны төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээ болон хамтарсан хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлж санал солилцож байгаа нь
Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг
УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат “Ардчилсан сонгуулийн” талаар илтгэл хэлэлцүүлж байгаа нь
ОУХ-ны тэнхимийн эрхлэгч С.Баясгалан “Монгол Улсын гуравдагч хөршийн” талаал илтгэл хэлэлцүүлж байгаа нь