Мэдээ

Оюутнууд ГХЯ-нд зочлов

2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн ГХЯ-ны “Залуу дипломатуудын клуб”-тэй хамтран Олон улсын харилцаа хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад зориулан мэргэжлийнхээ талаар ойлгох, сурах эрмэлзлийг дэмжих зорилгоор цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Уг арга хэмжээний хүрээнд УТСОУХНУС-ийн оюутнууд 2024 оны 12 сарын 20-ны өдөр Монгол улсын ГХЯ-нд зочлох аялал хийлээ. Энэ үйл явдал ГХЯ-ны Монгол улсын гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” ээлжит арга хэмжээний хүрээнд болов.

Гадаад харилцааны яамны ажилтнууд манай оюутнуудыг найрсгаар хүлээн авч, Монгол улсын гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн бөгөөд оюутнууд Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхсон юм.

Энэхүү арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү, ГХЯ-ны мэргэжилтэн, төгсөгч Г.Ганбаяр, үйл ажиллагааг дэмжин хамтарч буй Оюутны зөвлөлд талархлаа илэрхийлье.

Олон улсын харилцааны тэнхим

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш