МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын “Public Administration in the Future” сэдэвт бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 12-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга, аргачлал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан У. Баттөвшин “Боловсролын салбарын цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь (НЕБ-ын Өнөр сургуулийн жишээн дээр)
- Дэд байранд Төрийн удирдлагын IV түвшний оюутан М: Буджав “Нийгмийн даатгалын талаарх оюутан залуусын мэдлэг, хандлага, оролцоо (МУИС-УТСОУХНУС-ийн оюутнуудын жишээн дээр)
- Гутгаар байранд Нийтийн удирдлагын II түвшний оюутан О. Гэрэлтномин, Д. Ану, Б. Хүслэн нар “Эрүүл мэндийн салбар дах хиймэл оюун ухааны хэрэглээ ба иргэдийн бэлэн байдлын зарим үзүүлэлт”
- Тусгай байранд Төрийн удирдлага хөтөлбөрийн IV түвшний оюутан Б. Амирлангуй, Б. Анардарь нар “Монгол Улсын эрүүл мэндийн салбар дах эмийн жортой холбогдох үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгцээ ба боломж: Улсын II төв эмнэлгийн жишээн дээр” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.