Мэдээ

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого Ирээдүйд” сэдвийн хүрээнд 2024 оны 11-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлүүдийг дүгнэхдээ шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзав.

  • Тэргүүн байранд докторант Ц. Амартөгс “Засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлт, “зохистой хэмжээ”-ний хамаарлын шинжилгээ”;
  • Дэд байранд докторант Б. Гантогоо “Монгол Улсын орон нутгийн хөгжлийн зарим хөтөлбөрийг сайжруулах арга зам”;
  • Гутгаар байранд докторант М. Отгончимэг “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж, арга зам (Монгол Уран Зургийн Галерейн жишээн дээр)”, докторант Н. Төрбат “Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж”

сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.

spsirpa

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Нийтийн Удирдлагын Тэнхим



Дээш