Мэдээ

Японы Нийгата их сургуулийн Олон улс судлал, бүс нутаг судлалын сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулна

Японы Нийгата их сургуулийн Олон улс судлал, бүс нутаг судлалын сургуулийн захирал проф. Сүсүмү Ито Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд хүрэлцэн ирж МУИС-ийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд УТСОУХНУС-тай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.

МУИС болон Нийгата их сургуулийн хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр сургууль хооронд багш оюутны солилцоо, зочин профессор, хамтын судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн УТСОУХНУС-ийн захирлыг Нийгата их сургуульд айлчлахыг урив.

Хоёр сургуулийн хамтын ажиллагаа нь оюутан суралцагсад болон төгсөгчид ахисан түвшинд суралцах өргөн боломжийг нээж өгч байна.

spsirpa



Дээш