УДИРДЛАГА, БАГШ АЖИЛЧИД

Ж.Баттогтох

Профессор battogtokh@num.edu.mn Хичээлийн байр 5 – 306

НАМТАР

1993 онд Улаанбаатар хотын 18-р дунд сургууль төгссөн. 1993-1997 онд МУИС-ийн ОУХДС-ийн Слав судлалын ангид суралцан польш хэл, гадаад харилцааны ажилтан мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1997-1999 онд МУИС-ийн ОУХДС-ийн магистантурт суралцан олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 1998 оноос МУИС-ийн ОУХДС-д цагийн багш, дагалдан багш, багшаар ажилласан.

2001-2004 онд ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны дэргэдэх Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн “Олон улсын эрх зүйн” аспирантурт суралцаж “Хүүхдийн эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалт (олон улсын эрх зүйн аспект)” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2004 оноос хойш МУИС-ийн ОУХС-ийн Олон улсын харилцааны тэнхимд ахлах багш, дэд профессороор ажилласан.

2012-2013 оны хичээлийн жилд БНСУ-ын Ахисан Түвшний Сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ИНХА их сургуулийн Олон Улсын Харилцааны Институтэд докторын дараах судалгааны ажил хийсэн.

2014 оноос ОУХНУС-д дэд профессор, профессорын зэрэглэлд ажиллаж байна. 2017 оноос 2022 он хүртэл ОУХНУС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимд тэнхимийн эрхлэгчээр, 2022-2023 оны хооронд тус сургуулийн захиралаар ажилласан болно.

 

2023 оноос өдийг хүртэл Улс төр, Олон Улсын харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн Олон Улсын Харилцааны тэнхмийн профессороор ажиллаж байна.

 

Олон улсын харилцааны үндэс ба даяаршил, олон улсын түгээмэл эрх зүй, дипломат ба консулын эрх зүй, олон улсын байгууллагын эрх зүй, олон улсын гэрээний эрх зүй, хүний эрхийн хамгаалалт, олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, олон улсын эрх зүйн түгээмэл асуудлууд, дипломат ёслол ба этикет, дипломат баримт бичиг боловсруулах арга зүй, олон улсын дэглэм зэрэг хичээлүүдийг бакалавр, магистр, докторын түвшинд заадаг.

2016 онд Монгол улсад зохиогдсон 11 дүгээр АСЕМ-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажилд туслахаар 6 сарын турш Гадаад Хэргийн Яаманд ажиллаж, Малайз улсыг хариуцсан ажилтнаар  чуулга уулзалтанд оролцсон болно.

МУИС-ийн олон улсын харилцааны тэнхмийн дэд профессорын хувьд 50 магисрын судалгааны ажлыг амжилттай удирдан хамгаалуулж, 24 магистрын судалгааны ажилд шүүмж өгчээ. Мөн төдий хэмжээний бакалаврын судалгааны ажил удирдсан байна.

Олон улсын эрх зүй, олон улсын хамтын ажиллагаа, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт хийсэн дүн шинжилгээ зэрэг асуудлаар олон улсын нэр хүнд бүхий болон бусад сэтгүүл, Монгол улсын тэргүүлэх судалгааны сэтгүүл, олон улсын болон үндэсний хэмжээний хурлын эмхэтгэлд 30 эрдэм шинжилгээний өгүүллийг англи, орос, монгол хэлээр хэвлүүлжээ.

Нэг сэдэвт бүтээл 1, хамтын нэг сэдэвт 2 бүтээлийн зохиогч юм. Мөн “Азийн олон улсын нэвтэрхий толь” хэмээх 3 боть бүтээлийн олон улсын редакцийн зөвлөлд ажилласан Монголын анхны судлаач билээ. 

Эдүгээ Азийн олон улсын эрх зүйн холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. Мөн МГИМО төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал.

Польш, ОХУ, АНУ, Унгар, Япон, БНСУ, Малайзад 13 удаа мэргэжил дээшлүүлсэн.

Судалгаа эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаатай зэрэгцэн нийгмийн сайн үйлсийн төлөө, Монгол улсыг олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай манлайлан оролцдог. Тухайлбал, хүнийг эрх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллын чиглэлээр Эмнести интернэйшнл олон улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд тусалдаг.

2021 оноос ОХУ-ын МГИМО төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албыг хариуцан гүйцэтгэж, Орос, Монгол хоёр улсын харилцаанд итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байна.

Загвар НҮБ хэмээх оюутнуудын арга хэмжээг анх 2005 оноос хойш санаачлан хэрэгжүүлсэн нь Монгол улсын оюутан залуусын дунд танигдсан хамгийн нэр хүндтэй үйл ажиллагааны нэг юм.

Монгол улс дах НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, ГХЯ, МУИС-тай хамтран Монгол улс НҮБ-д элссэн 60 жилийн ойн хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудын оюутнуудыг хамарсан Загвар НҮБ хуралдааныг санаачлан амжилттай зохион байгуулсан.

  БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань, Малайз зэрэг хэд хэдэн улсад зочин судлаач, зочин багшаар ажиллан Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн талаар, Монгол улсын дипломат санал санаачилгын талаар лекц уншиж байв. Мөн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд дипломат ёслол, олон улсын эелдэг зан харилцаа, Монгол улсын гадаад харилцааны талаар лекц, нээлттэй итгэл тавьж ирсэн.

 

Орос, польш хэлийг өндөр түвшинд, англи хэлийг сайн эзэмшсэн.

Хамт олныхоо дунд нэр хүндтэй, аливаад санаачилгатай, ул суурьтай ханддаг, асуудлыг олон талаас шинжлэн дүгнэж оновчтой шийдвэр гаргахыг эрмэлздэг, нийтэч, зөв үйлд, хариуцсан ажилдаа манлайлагч байж, эерэг хандлагыг түгээхийг зарчмаа болгодог.

Түүний ажлын амжилтыг үнэлж “МУИС-ийн баярын бичиг”, “МУИС-ийн хүндэт жуух бичиг”, “БСШУЯ-ны жуух бичиг”, БСШУЯ-ны “ Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монгол улсын “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнасан.

 

 

ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛСАН БҮТЭЭЛ

 

  1. Баттогтох Ж. Хөгжих эрх, түүний Монгол дахь хэрэгжилт: Магистрын зэрэг горилсон бүтээл  / Э/ш-ний удирд. дэд д-р. Д.Цолмон; Шүүмж. дэд д-р. Ж.Амарсанаа.- УБ., 1999.- 59х.- (Монгол Улсын Их Сургууль. Олон улсын харилцааны сургууль. Олон улсын харилцааны тэнхим).- Номзүй: Х.59+ Хавср. (14х.) Данс 30431

 

  1. Жавзандолгор Баттогтох. Международно-правовая защита прав детей (Международно-правовые аспекты): Диссертация на соискание учёной степени кандидата юридических наук: 12.00.10. / Науч. рук. к.ю.н., доцент. А.В.Кукушкина.- Защищена 2004.- М., 2004.- 198с. (Московский Государственный Институт (Университет) Международных Отношений МИД Россий).- Библиография: С.190-198.

 

 

НОМ, СУРАХ БИЧИГ

 

  1. Баттогтох Ж. Олон улсын нийтийн эрх зүй: I дэвтэр / Ред. С.Базарсад, Д.Оюунсүрэн.- УБ.: 2016.- 215х.- (МУИС-ОУХНУС).- ISBN 978-99962-828-2-9.

Энэхүү номонд олон улсын эрх зүйн үндсэн ойлголт, хэм хэмжээ, суурь зарчмууд, олон улсын эрх зүйн түүх, улс гүрнийг хүлээн зөвшөөрөх ба улсын эрх залгамжлалын асуудал, нутаг дэвсгэр, хүн амаа хамгаалах улс гүрний үүрэг, олон улсын гэрээний эрх зүй, олон улсын эрх зүйн хариуцлага зэрэг олон улсын эрх зүйн олон чухал асуудлыг багтаасан бөгөөд Монгол улсын гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа өнөөгийн нөхцөлд зөвхөн олон улсын харилцааны мэргэжлээр сурч буй оюутан залууст төдийгүй, энэ салбарт ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, судлаачдад гарын авлага болохуйц ном болжээ.

 

 

ХАМТЫН БҮТЭЭЛ /НОМ, СУРАХ БИЧИГ/

 

  1. Олон улсын харилцааны үндэс ба даяаршил: Ерөнхий суурь боловсрол эзэмшихэд зориулсан их сургуулийн сурах бичиг / Г.Баасанхүү, Д.Оюунсүрэн, Ж.Баттогтох ба бус.; Ерөн. ред. С.Баттулга; Редакцын зөвл. Т.Төмөрхүлэг, Ц.Гомбосүрэн, Х.Бэхбат ба бус.; Хэвлэлийн ред. Ж.Ичинхорлоо; Диз. Ч.Гажидмаа, Ч.Бямбасаруул.- УБ.: Адмон принт, 2016.- 461х.- ISBN 978-99973-42-76-8.

Энэхүү сурах бичигт орчин цагийн олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны олон талт үйл явцыг даяаршилтай холбон тайлбарласан бөгөөд олон улсын харилцааны онол, үндсэн ухагдахуун, бүрэн эрхт улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа, олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, дэлхийн бодлого, Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаарх суурь мэдлэгийг уншигчдад олгоно. Тус номын 2 дахь хэвлэлт нэмэлт засваргүй, дахин хэвлэлт болж 2016 онд хэвлэгдсэн бол 3 дахь хэвлэлт 2019 онд хэвлэгджээ.

 

  1. Encyclopedia of Public International Law in Asia: 3 Vols: Vol. 1: The State in International Law // General edit. Seokwoo Lee; Managing edit. Hee Eun Lee. Edit. Wang Jiangyu, Atsuko Kanehara, Javzandolgor Battogtokh at all.- https://brill.com, 2021.- ISBN 978-90-04-38877-2.

Incorporating the work of numerous leading scholars, the Encyclopedia of Public International Law in Asia provides a detailed description of the practice and implementation of international law in various Asian states. The Encyclopedia covers the introduction of Western international law; the resulting shift from Asian international law and the development of international law; and th impact that all of this has had on Asian states. Offered online and as a three-volume print set Northeast Asia, Central and South Asia and Southeast Asia - this reference work is a valuable resource for all those interested in the historical development, implementation, and application of international law in Asia.

 

 

 

РЕДАКТОРЛАСАН БҮТЭЭЛ

 

  1. Asia: The Harmonious Development through Understanding and Cooperation: Research Papers of 2012-2013 International Scholar Exchange Fellowship Laureates / Edit. Wang Guangyi, Du Linzhi, Battogtokh Javzandolgor; Vice editor-in-Chief Li Anyong, Chen Sheng, Wang Lei, Yin Yujuan.- [Seoul], 2013.- p.580.- (Korea Foundation for Advanced Studies).

This book is the Sixth Collection of New Asia Forum. The forum is an academic activity voluntarily organized by the International Scholar Exchange Fellowship (ISEF) which is supported by the Korea Foundation for Advanced Studies (KFAS). Thanks to the sponsor, KFAS, we, 41 scholars from different Asian countries specializing in various subjects, have changes to accomplish our researches at the top academic institutes in Korea, and collaborate to publish the book, which reflects the parts of research achievements we gained in the past year.

 

  1. Encyclopedia of Public International Law in Asia: 3 Vols: Vol. 1: The State in International Law // General edit. Seokwoo Lee; Managing edit. Hee Eun Lee. Edit. Wang Jiangyu, Atsuko Kanehara, Javzandolgor Battogtokh at all.- https://brill.com, 2021.- ISBN 978-90-04-38877-2.

Incorporating the work of numerous leading scholars, the Encyclopedia of Public International Law in Asia provides a detailed description of the practice and implementation of international law in various Asian states. The Encyclopedia covers the introduction of Western international law; the resulting shift from Asian international law and the development of international law; and th impact that all of this has had on Asian states. Offered online and as a three-volume print set Northeast Asia, Central and South Asia and Southeast Asia - this reference work is a valuable resource for all those interested in the historical development, implementation, and application of international law in Asia.

Дээш