МУИС- ийн УТСОУХНУС-ийн захирал Проф. Др. С. Мөнхбат болон Нийтийн удирдлагын тэнхимийн Проф. Др. Н. Бурмаа, Др. Н. Цэрмаа, Др. Э. Энхчимэг нар ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Эдийн Засаг, Менежментийн Институтийн захирал Проф. Др. Клюев Алексей Константиновичийг 2024 оны 9-р сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр амжилттай хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн, хамтын ажиллагааны хүрээ цаашид өргөжинө гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлэв.