Мэдээ

Докторын зэрэг амжилттай хамгаалав

2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр МУИС-ийн УТСОУХНУС-ийн докторант К.Томоки нь “Япон-Монголын эдийн засгийн харилцааг ОУХ-ны Либерал Интернационалист онолын үүднээс дүн шинжлэх нь” сэдвээр, ОУХТ-ийн ахлах багш, докторант Д.Бүдсүрэн нь “АНУ-аас Монгол Улсад явуулж буй Боловсролын дипломат ажиллагаа: Фулбрайт болон Хамфрийн тэтгэлэгт хөтөлбөрийн жишээн дээр” сэдвээр Улс төр судлалын шинжлэх ухааны докторын зэрэг (Ph.D.) -ийг Улс төр судлал, Олон улсын харилцааны докторын зэрэг хамгаалуулах Дэд зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар тус тус хамгаалав. К.Томокигийн эрдэм шинжилгээний удирдагчаар УТСОУХНУС-ийн ОУХТ-ийн Дэд профессор Др. С. Батцэцэг, ШУС-ийн НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн Дэд профессор Др. Ч. Хашчулуун нар, Д.Бүдсүрэнгийн эрдэм шинжилгээний удирдагчаар УТСОУХНУС-ийн ОУХТ-ийн Дэд профессор Др. С. Батцэцэг ажиллав. Докторын зэргээ амжилттай хамгаалсан Др. К. Томоки, Др. Д. Бүдсүрэн нар болон удирдагч багш нарт нь халуун баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье!



Дээш