Мэдээ

АВСТРИЙН ВЕНИЙН ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ПРОФЕССОР, МОНГОЛ СУДЛААЧ ФРАНЧЕСКА (FRANCESCA FIASCHETTI) ЗОЧИН ПРОФЕССОРООР АЖИЛЛАВ

Австрийн Венийн их сургуулийн түүхийн тэнхимийн профессор, Монгол судлаач Франческа (Francesca Fiaschetti) 2024 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 26-ны хооронд УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимд зочин профессороор ажилласан нь бидэнд ихэд үр өгөөжтэй байв.

Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих хүрээнд багш нартай "Practical hints of publishing international journal papers and books" сэдэвт хэлэлцүүлэг хийж, бүх түвшний суралцагчдад зориулж “From the Idea of Central Asia to Central Asian and Mongolian Studies in Europe” сэдэвт лекц уншсан нь маш үр дүнтэй болов.

Мөн хамтарсан төсөл дээр эрдэмтэн судлаачидтай ажиллахын зэрэгцээ SPSIRPA FORUM 2024: "Geopolitical Restructuring: Regional issues and Policy affairs" олон улсын хуралд “Mongolia and Europe: mapping migration and cultural exchange” нэртэй илтгэл хэлэлцүүлсэн.

Улмаар Монгол ба Ойрх Дорнодын улсуудын харилцаа хичээлийг онлайнаар хоёрдахь жилдээ хамтарч орж байгаа бөгөөд энэ удаад семинарын хичээлээр оюутнуудтай уулзаж “The Silk Roads”, “Chinggisid Diplomacy” сэдвүүдээр санал бодлоо чөлөөтэй хуваалцав.

Сургалт, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд бидэнтэй хамтран ажиллаж буй Эрхэм хүндэт профессор Франческа таны эрдмийн ажилд улам их амжилт хүсэе.

spsirpa

spsirpaspsirpaspsirpa



Дээш