Мэдээ

Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

SPSIRPA FORUM-2024” Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ удаад “Геополитикийн дахин хуваарилалт: Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого

сэдвийн дор 2024 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд   Монгол улсын Гадаад  харилцааны яам болон МУИС-ийн номын сан-д амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд гадаадын 12 орны 25  эрдэмтэн, Монгол улсын  80 гаруй эрдэмтэн судлаач  оролцон нийт 70  гаруй илтгэл хэлэлцүүлэгдэж та бидэнд  шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ шийдэл бүхий   өндөр үр өгөөжтэй  хурал болж өндөрлөлөө.

Бидний хурлыг хүндэтгэн оролцож үнэ цэнэтэй илтгэл хэлэлцүүлж олон жилийн түншлэлийг нотолж, мөн цаашдын хамтын ажиллагааны бодит эхлэлийг тавьсан гадаад дотоодын  хүндэт зочиддоо талархсанаа илэрхийлье.

УТСОУХНУС-тай  хамтарч ажиллдаг байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, олон улсын байгууллагууд, түншлэгч байгууллагууд,  их дээд сургуулиуд, судалгааны байгууллага, хүрээлэнгүүд болон хамтран ажилласан бүх түншүүддээ дахин талархал илэрхийлье.

 

УТСОУХНУС-ийн зүгээс та бүхний эрдэм судлалын үйлсийг тууштай дэмжиж, боломжит бүх нөхцөлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхний эрдмийн их үйлсэд их амжилт хүсье.

Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль

2024.06.02

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш