2024 оны 5 сарын 1-ний өдөр Үндсэний Тагнуулын академиас зохион байгуулсан “Монгол улсын үндэсни аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хуралд судалгаа нь шалгарсан оюутнууд илтгэл хэлэлцүүлснээс манай сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн III түвшний оюутан Г.Нарантуяа “Хятад-Америкийн сөргөлдөөн ба Тайваний хоолойн хэтийн төлөвийн сценариуд: Монгол улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр тэргүүн байранд, IV түвшний оюутан Ж.Халиунаа “Төв Азийн улс орнууд ба Монгол улсын харилцааны идэвхжил” сэдвээр дэд байранд шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ. IV түвшний оюутан Б.Тэмүүлэнгийн “Хятадын сэтгэхүйн дайны стратеги” илтгэл шүүгчдээс сайшаагдаж тусгай байранд шалгарчээ.
Тэргүүн, дэд байранд шалгарсан амжилт үзүүлсэн Г.Нарантуяа, Ж.Халиунаа нартаа болон шилдэг арван илтгэлд шалгарсан Б.Тэмүүлэн, Х.Бямбажаргал нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгааны үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Олон улсын харилцааны тэнхим