Мэдээ

Олон улсын харилцаа хөтөлбөрийн төгсөгчдийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Олон улсын харилцаа хөтөлбөрийн төгсөгчид жил бүр Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг зэрэг олон хэлбэрээр сургууль, тэнхимтэйгээ тогтмол эргэх холбоотой идэвхтэй хамтардаг. 2023-2024 оны хичээлийн жилд 2009 оны төгсөгчийн санаачилга, дэмжлэгээр Төгсөгчдийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулахаар тогтсон.

Тухайлбал, 2024 оны 3 сарын 15-нд Төгсөгчдийн нэрэмжит “Зүүн Хойт Азийн бүс нутгийн байдал, төлөв” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, III, IV түвшний оюутнууд бүс нутгийн тулгамдсан хоёр асуудал болох Солонгосийн хойгийн аюулгүй байдал, Хятад, Тайваний харилцаа гэсэн өгөгдсөн хоёр сэдвийн хүрээнд гүнзгийрүүлэн олон талаас судалгаа хийснээ илтгэж, мэдлэгээ сорив.

Төгсөгчдийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлын шүүгчдээр дэд профессор, доктор Ж.Баттөр, ахлах багш Г.Баасанхүү, ЗХЖШ-ын судлаач Б.Пүрэвсүрэн нар ажилласан юм.    

Нийт 16 оюутан оролцсоноос тэргүүн байранд III түвшний оюутан Г.Нарантуяа “Хятад-АНУ-ын харилцаа ба Тайваний хэтийн төлвийг таамаглах сценарь”, дэд байранд IV түвшний оюутан Б.Тэмүүлэн “БНХАУ, Тайваний харилцааны нөхцөл байдал, төлөв”, гутгаар байранд III түвшний оюутан Т.Баянжаргал “Тайваний улс төрийн сонгууль БНХАУ-Тайваний харилцааны нөхцөл байдал, төлөвт нөлөөлөх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж шалгаран, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Төрөлх сургуультайгаа эргэх холбоотой байж, оюутан дүү нараа жил бүр дэмждэг үе үеийн төгсөгч нартаа талархлаа илэрхийлье.

Олон улсын харилцааны тэнхим

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш