Мэдээ

Б.Санжмятавын “Олон улсын худалдаа” номын 2 дахь хэвлэлт гарлаа.

Зохиогч  болох МУИС-ийн ОУХНУС-ийн багш, доктор(Ph.D), дэд профессор Б.Санжмятав нь  Москвагийн  Олон улсын харилцааны сургуулийг  Олон улсын эдийн засгийн харилцаа, франц хэлний мэргэжлээр төгссөн, орос, франц, англи хэлтэй.

Б.Санжмятав Монгол Улсын Дипломат албанд 30 жил ажиллахдаа ГХЯ, мөн Монгол Улсаас Алжир, Брюссель, Женев, Парис дахь ЭСЯ-дад голдуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцан ажиллаж байсан.

МУИС-ийн ОУХНУС-д дипломат ажиллагаа, олон улсын худалдаа, дэлхийн эдийн засаг зэрэг хичээлийг  зааж байна.

Агуулга

Монголын гадаад худалдааны эргэлт, Монголд орж ирсэн Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монголын компаниудын зүгээс  гадаад зах зээл дээрээс босгосон хөрөнгө, авсан зээл тус бүрдээ ДНБ-тэй тэнцэх хэмжээнд хүрсэн нь гадаад худалдаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг бэлхнээ харуулж байна. Энэ нөхцөлд гадаад худалдаа, хамтын ажиллагааны онол, бодлого, техник, зохицуулалтыг мэдэх нь төрийн алба, бизнес эрхлэгчдэд туйлаас чухал болсон. Энэ бүх мэдлэгийг энэхүү  номоос олж авах бололцоотой.

Б.Санжмятавын “Олон улсын худалдаа: эрх зүйн зохицуулалт, техник, баримт бичгүүд” ном нь Интерном дэлгүүрийн шалгаруулалтаар “2013 оны шилдэг ном”-ын нэгээр шалгарч байсан. Номын энэ удаагийн 2 дахь хэвлэлд  олон улсын эдийн засгийн харилцааны онол, худалдааны олон талт Дохагийн үе шатны хэлэлцээний удирдамж, дэлхийн улс орнуудаас худалдаанд баримталж байгаа тарифын жагсаалт зэргээр баяжуулсан болно.



Дээш