Мэдээ

МУИС-ийн УТОУХНУС-ийн Олон улсын харилцааны хөтөлбөрийн Ахисан түвшний Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

МУИС-ийн УТОУХНУС-ийн Ахисан түвшний Эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын харилцааны хөтөлбөрийн магистрант, докторантуудын дунд 2024 оны 04 дүгээр сарын 17-нд амжилттай зохион байгуулав.

Уг хуралд

  • Тэргүүн байрыг “Хэлний бодлого нь улс төр-аюулгүй байдлын судлагдахуун болох нь” сэдвээр докторант Г.Агиймаа (Удирдагч багш Дэд профессор Ж.Баттөр)
  • Дэд байрыг “МУ-ын олон талт ДА-ны боломж ба Ирээдүй: далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төвийн жишээн дээр хийсэн судалгаа” сэдвээр докторант Э.Одбаяр (Удирдагч багш Профессор С.Мөнхбат, ОББЭЭС, доктор Х.Бэхбат )
  • Гутгаар байрыг “Зөөлөн хүчний бодлого дахь музейн дипломат ажиллагаа: БНХАУ, АНУ-ын жишээн дээр” сэдвээр докторант Cha Huina (Дэд проф. С.Оюунсүрэн, Ахлах багш, доктор А.Батцэцэг) тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.

2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын Олон улсын харилцааны хөтөлбөрийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт суралцагчид болон тэргүүн, дэд, тусгай байрын шагнал хүртсэн докторантууд Та бүхэнд баяр хүргээд цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэе!

Эрдэм шинжилгээний хурлын комисс

spsirpaspsirpa



Дээш