Мэдээ

МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс “Төрийн бодлого – Үйлдвэрлэл – Хөдөө аж ахуй” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа

МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимээс “Төрийн бодлого – Үйлдвэрлэл – Хөдөө аж ахуй” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиуд, институтүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, тус тэнхимээс жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулагддаг “NUM Leadership” цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцдог уламжлалтай.

spsirpa

 

Зөвлөгөөнд МУИС-ийн болон ШУТИС-ийн профессор, багш нар, докторант, магистрантууд болон бакалаврын түвшний оюутнууд, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газар, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцлов.

Илтгэлийн сэдвүүд Төрийн албаны үнэт зүйл (эрхэмж): X, Y, Z үеийн онцлог, Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бодлого, Mонгол Улсын төрөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаасын үр дүн, Монгол Улсад арьс ширний түүхий эдийн чанарыг эргэн мөшгөх системийг ашиглан сайжруулах нь, ӨМӨЗО-ны Байгаль орчны төрийн бодлого зэрэг өргөн агуулгыг хамарч, нийтийн удирдлагын шинжлэх ухааны ирээдүйн судалгаа шинжилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан онол, практик хосолсон сонирхолтой, үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

spsirpa

Нийтийн Удирдлагын Тэнхим



Дээш