Мэдээ

“Шинэ үеийн залуу судлаач III” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа

Монгол Улсад эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсаны 80 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэмжих, үр дүнгээ танилцуулах, туршлага солилцох зорилгоор “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ III” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛИАС ахисан түвшин болон бакалаврын түвшинд 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Ахисан түвшнээс дараах 2 оюутны илтгэл шалгарав :

1-р байр: Магистрант Б.Намуун, Удирдагч багш: Проф. Др. Ж.Төртогтох

Сэдэв: “Төрийн бодлогын талаарх олон нийтийн ойлголт, хандлагад хэвлэл мэдээллийн нөлөө: харьцуулсан шинжилгээ”

2-р байр: Докторант Б.Батхүү, Удирдагч багш: Проф.Др.Н.Бурмаа

Сэдэв: “Монголын арьс ширэн түүхий түүхий эдийн чанарыг эргэн мөшгөх систем нэвтрүүлэх замаар сайжруулах нь”

 

Бакалаврын түвшнээс дараах 2 оюутны илтгэл шалгарав :

1-р байр: Олон улсын харилцааны бакалаврын 3 түвшний оюутан Л.Бүжинлхам, удирдагч багш: ахлах багш Г.Баасанхүү

Сэдэв: “Хиймэл оюун ухаан ба өгөгдөл ашиглалт : АНУ болон БНХАУ-ын технологийн өрсөлдөөн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь”

2-р байр: Улс төр судлалын IV түвшний оюутан О.Отгонхишиг, Э.Отгонбаяр, Удирдагч багш: багш Д.Уртнасан

Сэдэв: “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн брэнд бүрдүүлэлт: Монгол болон Франц улсын жишээн дээр”

Шалгарсан суралцагчдын дараагийн шатанд амжилт хүсье.

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш