Манай клубын Монгол орны талаарх “Зочны яриа” цуврал арга хэмжээнд биологич, амьтан судлаач Н.Батсайхан багш урилгаар оролцож, 4 сарын 24-ний өдөр “Mongolian cultural code: Symbol & System” сэдвээр Монголын өргөн уудам нутагт хүн, амьтан, жигүүртэн, ургамал хэрхэн байгаль эх дэлхий, өөр хоорондоо зохицолд амьдардаг талаар сонирхолтой лекц уншсан юм.
Монголчууд нүүдлийн амьдралын хэв маягаас холдож суурин амьдральд шилжсээр байгаа өнөө үед нэг ч гэсэн амьд амьтан, жигүүртэн шувуу, ургамал модыг хайрлан хамгаалахыг хичээхийн ач холбогдлыг залуус ойлголоо.
Клубын гишүүд маань чөлөөт цагаараа монгол тоглоом сурах, явган аялал хийх, музей үзэх зэрэг бүтээлч уулзалтуудыг хийсээр байгаа шүү.