Мэдээ

“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт лекц зохион байгуулав

4 сарын 24-ний өдөр Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын тасгийн дарга, хурандаа Н. Батсайхан "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" сэдвээр Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнуудад сонирхолтой лекц уншлаа. Тэрээр Монгол улсын батлан хамгаалах бодлогын өнөөгийн байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад иргэн нэг бүрийн оролцоог хэрхэн хангах талаар яриа өрнүүлж, суралцагчдын сонирхсон асуултанд хариулсан юм.

Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах, дэмжих үйл ажиллагаанд оролцох үедээ хэрхэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа идэвхтэй үзүүлж, энэ нь Монголын талаарх олон улсын эерэг сэтгэгдлийг төлөвшүүлэхэд нөлөөлж байгааг олон жишээн дээр тайлбарлан ярьсан. Эдүгээ манай 22 мянга орчим энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгээд байна. Африкт монгол хэлээр ярьдаг залуу үеийн бүхэл бүтэн үе бий болж байгааг бахархан хүүрнэсэн нь Монгол улсын зөөлөн хүчний бодлогын хамгийн үр дүнтэй, бодит илрэл болж буйн нотолгоо юм.

spsirpaspsirpaspsirpaspsirpa

spsirpa



Дээш