2024 оны 4 сарын 19-нд МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхим, МУИС-ийн Гадаад хамтын ажиллагааны газар болон АНУ-ын education council-тэй хамтран Жоржтауны их сургууль болон Харвардын их сургуулийн шилдэг профессор, багш, сурган хүмүүжүүлэгч шагналтай Жоржтауны их сургуулийн профессор Сам Потоличиогийн лекцийг амжилттай зохион байгуулав.
Сам Потоличио УТСОУХНУС-ийн оюутан, багш, профессоруудад лекц хэрхэн унших, олон нийтийг хэрхэн өөртөө татах, харизм гэж юу байдаг, хүн хоорондын харилцааны урлагийн талаар лекц уншиж, оюутнуудын хүссэн асуултанд хариулж зөвлөгөө өгөв.