МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого – Байгаль орчин” сэдвийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 19 ний өдөр амжилттай зохион байгууллаа. Оюутнуудын судалгааны ажлыг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүйн оновчтой байдалд тулгуурлан үнэлэв.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим
2024.04.22