Мэдээ

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч МУИС-ийн Хүндэт доктор Виктор Франк МУИС-УТСОУХНУС-ийн төрийн удирдлагын хөтөлбөрийн оюутнуудад лекц уншлаа

spsirpa

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, МУИС-ийн Хүндэт доктор Виктор Франк “ХБНГУ-ын төрийн албаны хуульд тусгагдсан ёс зүй” сэдвээр УТСОУХНУС-ийн Төрийн удирдлага хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудад 2024 оны 04-р сарын 17-ны өдөр зочин лекц уншлаа.

МУИС-ийн Хүндэт доктор Виктор Франк ХБНГУ-ын төрийн албаны хуульд тусгагдсан ёс зүйн үндэс болсон зарчмууд, төрийн албан хаагчдын үүрэг, хариуцлага, эрх болон төрийн албан хаагчдад олгогддог давуу талууд, хангамжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Төрийн удирдлага хөтөлбөрийн оюутнууд ХБНГУ-д төрийн албаны сонгон шалгаруулалт, албан тушаал дэвших ерөнхий шалгуур үзүүлэлтүүд, дундаж цалин, тэтгэвэр, ёс зүйн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг талаар асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тус лекцийг онол, практик хосолсон сонирхолтой, үр дүнтэй, ач холбогдолтой болгосон юм.

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, МУИС-ийн Хүндэт доктор Виктор Франк болон тус сангийн хөтөлбөрийн менежер хатагтай С.Ганзаяа танд Нийтийн Удирдлагын Тэнхимийн профессор, багш нар, оюутнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Нийтийн Удирдлагын Тэнхим

spsirpa



Дээш