2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 4 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 22 оюутан судалгаагаа хэлэлцүүлсэн бөгөөд судалгааны илтгэлээ онолын үндэслэлтэй, судалгааны арга зүй идэвхтэй ашиглан шинжлэх ухааны түвшинд боловсруулсан байдал, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, тодорхой санал зөвлөмж боловсруулсан болон илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд комиссын гишүүдийн онооны дунджаар шагналт байранд хэд хэдэн оюутан зэрэг тэнцсэн сонирхолтой, ховор үйл явдал болсон юм. Тухайлбал, нийт онооны дүнгээр
Тэргүүн байранд тус бүр 94 онооогоор 4 илтгэл шалгарсан нь
· Л.Бүжинлхамын “Хиймэл оюун ухаан ба өгөгдөл ашиглалт : АНУ болон БНХАУ улсын технологийг харьцуулсан шинжилгээ” (III түвшин)
· Г.Алтанхишигийн “Бүгд Найрамдах Казакстан улсын 2020-2030 онд баримтлах гадаад бодлогын үзэл баримтлалд хийсэн дүн шинжилгээ” (III түвшин)
· Ж.Халиунаа, Б.Чанцал нарын хамтарсан “Анхааруулах үүрэг (Duty to warn): ойлголт, ач холбогдол” (IV түвшин)
· Н.Анударь, Г.Нарантуяа нарын хамтарсан ““Хятад мөрөөдөл” ба БНХАУ-ын соёлын гадаад бодлогын Монгол дах нөлөө” (III түвшин)
Дэд байранд 93 оноогоор 1 илтгэл шалгарсан нь
· А.Оюунтүлхүүрийн “Европ Азийг холбосон Шинэ худалдааны зам -Шинэ хүйтэн дайн” (III түвшин)
Гутгаар байранд 92 оноогоор 2 илтгэл шалгарсан нь
· Б.Гүнжидийн “Монгол Хятадын түншлэлийн харилцааны тэнцвэрийн тухайд” (IV түвшин)
· А.Солонгын “Япон улсын батлан хамгаалах салбарын хөгжлийн бүс нутагт үзүүлэх нөлөөллийг тоглоомын онолоор тайлбарлах нь” (III түвшин) сэдэвт илтгэлүүд юм.
Энэ улирлаас эхлэн идэвхтэй судалгааны эрэл хайгуул хийж, бүтээлчээр хөгжин эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж байгаа нийт оюутнууддаа батламж гардуулдаг боллоо.
Шагналт байранд шалгарсан, илтгэл хэлэлцүүлсэн бүх оюутандаа сурлага, судалгааны өндөр амжилт хүсэн ерөөе.
Олон улсын харилцааны тэнхим