Мэдээ

Бүгд Найрамдах Казахстан улсын элчин сайд лекц уншлаа

spsirpa

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, эрхэмсэг ноён Габыт Кошыбаев “Хүндэт зочны индэр” арга хэмжээнд урилгаар оролцов. Хүндэтгэлийн лекцэнд МУИС-ийн ерөнхийлөгчийн ажлын албаны дарга, профессор, доктор Н.Баатарбилэг, УТСОУХНУС-ийн захирал профессор, доктор С.Мөнхбат, Казахстаны элчин сайдын яамны консул, ноён Кайсар Амирзан нар байлцав.

Элчин сайд Габыт Кошыбаев Улс төр судлал, Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш профессорууд, оюутан магистрант докторантуудад Монгол, Казахстаны харилцааны түүхийн талаар, харилцааны зарим асуудлууд, тэдгээрийг хэрхэн хамтын хүчин чармайлтаар зохицуулан шийдвэрлэсэн хийгээд, хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлын талаар, найрсаг харилцаатай манай хоёр улсын харилцааны цаашдын төлөв, харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх боломжийн талаар лекц уншиж, оюутан суралцагчдын сонирхсон асуултад найрсгаар хариулсан юм.

Элчин сайд Казахстан улс нь газарзүйн байршлын хувьд Монгол улстай хамгийн ойр дөт “гуравдагч хөрш” бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

“Монгол Казахстаны харилцаа: түүх, одоо, ирээдүй” сэдэвт лекцэнд идэвхтэй оролцсон нийт багш профессорууд, оюутан суралцагчиддаа талархлаа илэрхийлье.

spsirpa

spsirpa

spsirpa



Дээш