Мэдээ

“Том төрөөс ухаалаг төр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-н Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр , ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт ТББ (INCOSAD)-аас “МУИС-Манлайлал-Шилжилтийн үе дэхь чадавхийн хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг `Том төрөөс ухаалаг төр’ дэд сэдвээр хоёр дахь удаагийн олон улсын хурлыг зохион байгууллаа.

Энэхүү цуврал эрдэм шинжилгээний хурлын эхлэлийг анх 2012 онд Монгол улсын Төрийн Албаны Зөвлөл, Үндэсний Аудитын Газрын оролцоотойгоор “Нийгэм эдийн засгийн хөгжил – Төрийн захиргааны шинэчлэл” сэдвээр зохион байгуулагдсан.

Хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд:

Хурлын үндсэн илтгэгч:Проф.Др. Цыков(Prof. Dr. Jan Ziekow),ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институтийн захирал

Хуралд илтгэл тавьж буй олон улсын эрдэмтэд:

– Др.Анжелита Грегорио-Медел (Dr. Angelita Gregorio-Medel) , Филиппиний Нийгмийн Хамгааллын Хөгжлийн орлогч сайд

– Др.Мартин Кайдел (Dr. Martin KeydelГерманы Карлсрүэ-н Их Сургууль

– Mr. Кристиан Сейлэр МУИС-н ОУХНУС-ийн судлаач дадлагажигч, Германы Берлин хот Чөлөөт их сургууль тус тус илтгэл тавилаа.

Том төрөөс хэрхэн ухаалаг төр лүү хэрхэн шилжих, ухаалаг төрийн хэмжүүрүүдийн талаар авч үзлээ. Ухаалаг Засгийн газар, Ухаалаг иргэд, Ухаалаг чадавхийг бэхжүүлэх, Ухаалаг манлайлал, Ухаалаг төсөв, Ухаалаг журам зохицуулалт, Ухаалаг засаглал эдгээр зүйлсээр Ухаалаг төрийн хэмжиж болно хэмээнПроф.Др. Цыков илтгэлдээ дурьдлаа. Проф.Др. Цыков “Бид маргааш өглөө гэхэд ухаалаг төртэй болох болов уу?” хэмээх асуултыг хуралд оролцогчдод тавьсан ба тэрээр энэхүү асуултын хариултыг хэлэхдээ шинэчлэлийг хийхийн тулд урт хугацаанд алхам алхамаар анхааралтай хийх хэрэгтэй гэдгийг дурьдаж байсан юм.



Дээш