Мэдээ

Гадаад оюутнуудыг дэмжих One Family оюутны клубын хаврын үйл ажиллагааны нээлт боллоо

Дэлхийн их дээд сургуулиудыг эрэмбэлж чансааг тодорхойлоход тухайн их дээд сургуульд суралцаж буй гадаад оюутны тоо чухал үзүүлэлт байдаг. 2023 оны намрын байдлаар МУИС-д нийт мянга орчим гадаад оюутан суралцаж байна. Иймд зарим багш, мэргэжилтэн, оюутнуудын санаачилгаар гадаад болон монгол оюутнуудын харилцан ойлголцол, итгэлцэл, урам зориг, хамтын ажиллагаанд тулгуурласан нэгэн гэр бүл шиг МУИС-ийн суралцах орчинг бүрдүүлэх зорилготой “One Family” оюутны клуб байгуулагдсан.

Тус клубын хаврын улирлын үйл ажиллагааны нээлт 2024 оны 3 сарын 12-нд амжилттай боллоо. Арга хэмжээний зочин илтгэгч Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Ч.Баттулга “Монгол үндэсний хувцасны соёл: дээл” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, оюутнууд сэдвийн хүрээнд АХА тэмцээн, багийн тэмцээнээр өрсөлдөж мэдлэг, чадвараа уралдуулав.

Тус клубын зорилтот үйл ажиллагааны хүрээнд багтсан Гадаад оюутнуудын дундах эрдэм шинжилгээний хурал, Монгол орны талаарх цуврал лекц, Үүргэвчтэй аялал арга хэмжээнүүдийг хаврын улиралд хийхээр төлөвлөөд байна.

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш