Мэдээ

БНЭУ-ын Жавахарлал Нэрүгийн Их Сургууль дээр томилолтоор ажилласан тухай товч тайлан

МУИС, УТСОУХНУС болон БНЭУ-ын Жавахарлал Нэрүгийн Их Сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ хийгдэж байгаатай холбогдуулан УТСОУХНУС-ийн захирал проф. С.Мөнхбат, тус сургуулийн ОУХ тэнхийн дэд проф. Б.Мөнх-Өлзий нар 2024 оны 03-р сарын 04-өөс 07-ны өдрүүдэд Жавахарлал Нэрүгийн Их Сургууль (ЖНИС) дээр дараах чиглэлээр ажиллав.

  1. 03.04 (Даваа)
  • Хоёр сургуулийн хооронд байгуулсан гэрээний эх хувийг ЖНИС-д гардуулах ёслолын үйл ажиллагаа болов. Тус арга хэмжээнд Энэтхэгийн талаас ЖНИС-ийн Олон улс судлалын сургуулийн Дотоод Ази судлалын төвийн тэргүүн Проф. Шарад Кумар Сони, тус төвийн дэд проф.Махеш Ранжан Дебата, бусад багш нар болон докторын оюутнууд, Монголын талаас МУ-аас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд, Элчин зөвлөх Др. Л.Өлзийт, МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал проф.С.Мөнхбат, дэд проф. Б.Мөнх-Өлзий нар оролцов. Тус уулзалтаар талууд гэрээний хэрэгжилт, биелэлтийг хангах талаар санал солилцов.
  • ЖНИС-ийн Олон улс судлалын сургуулийн докторын оюутнуудтай (10 гаруй) олон улсын харилцааны сэдвээр харилцан ярилцах асуулт хариулттай нээлттэй семинар хийж санал бодлоо хуваалцав. Оюутнуудын дунд Проф. Шарад Кумар Сонигийн удирдаж байгаа оюутнууд, мөн Монголын талаар судалгаа хийж байгаа оюутнууд олон байлаа.
  1. 03.05 (Мягмар)
  • МУИС-ийн УТСОУХНУС-ийн төлөөлөгчид МУ-аас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж Элчин сайд Д.Ганболдод бараалхаж хоёр сургуулийн хамтын ажиллагаа, Монгол-Энэтхэгийн харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав.
  1. 03.07 (Пүрэв)
  • МУИС-ийн УТСОУХНУС-ийн төлөөлөгчид ЖНИС-ийн Гадаад хамтын ажиллагааны захирал проф. П.Р.Кумарасвамитай уулзав. Уулзалтанд Проф. Шарад Кумар Сони оролцов. Тус уулзалтаар талууд хамтарсан эрдэм шинжилгээ, багш солилцоо хөгжүүлэх талаар санал солилцов.

Ажлын үр дүнд гарсан шийдвэрүүд:

  1. Монголын гадаад бодлогын чиглэлээр хийж туурьвисан эрдэм шинжилгээний бүтээлүүд, удирдсан докторын дипломын судалгааны ажлууд, авсан шагнал зэрэгт үндэслэн Проф. Шарад Кумар Сонид МУИС-ийн УТСОУХНУС-ийн МУИС-ийн УТСОУХНУС-ийн Хүндэт Докторын цол олгох.
  2. Проф. Шарад Кумар Сони болон ЖНИС-ийн Гадаад хамтын ажиллагааны захирал проф. П.Р.Кумарасвамитийг СПСИРПА-2024 Олон улсын эрдэм шинжилгээний хуралд урих.
  3. Хамтарсан ном бүтээл гаргах.
  4. проф.Махеш Ранжан Дебатаг зочин профессороор ажиллуулах.

Монгол-Энэтхэгийн харилцааны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний цуврал арга хэмжээ зохион байгуулах. Энэ хүрээнд ойн эхний ЭШ-ний хурлыг 2025 оны хавар Энэтхэгт, дараагийн хурлыг 2025 оны намар Монголд хийхээр ярилцав.

Тайлан гаргасан    Б.Мөнх-Өлзий

spsirpa

spsirpa

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш