МУИС-ийн ОУХНУС-ийн захирал профессор Ж.Баттогтох, Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор С.Оюунсүрэн, С.Баясгалан нар Тайваний Үндсний Чи Нан их сургуульд зохин профессороор очиж, тус тусын судалгааны хүрээнд олон улсын оюутнуудад хичээл заав. Үндэсний Чи Нан их сургууль нь Тайваний улсын сургууль юм.
Профессор Ж.Баттогтох “Russia-Ukrainian crisis and international law issues”, дэд профессор С.Оюунсүрэн “The third neighbor policy of Mongolia: Mongolia-Turkey relations” мөн “the Silk road and the Mongols” сэдвээр илтгэл тавьж, дэд профессор С.Баясгалан “Russia’s pipeline project Power of Siberia-2 and Mongolia” мөн “Mongolia’s single state NWFS” зэрэг сэдвээр илтгэл тавив.
Хоёр их сургууль зочин профессор солилцохоос гадна хоёр сургуулийн хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлж хамтарсан хөтөлбөрийг нэмэгдүүлэх болон сургалт судалгааны ажил хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов. Энэ хүрээнд оюутан солилцоог нэмэгдүүлэхэд бодит алхам хийх талаар санал солилцов.
Профессор Ж.Баттогтох “Russia-Ukrainian crisis and international law issues” сэдвээр хичээл заав.
Дэд профессор С.Оюунсүрэн “The third neighbor policy of Mongolia: Mongolia-Turkey relations”, “the Silk road and the Mongols” зэрэг сэдвээр хичээл зааж хэлэлцүүлэв.