Мэдээ

ТАЙВАНИЙ ҮНДЭСНИЙ ЧИ НАНЬ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН МАГИСТРИЙН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨЛТ БОЛОВ

spsirpa

МУИС-ийн ОУХНУС болон Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуулийн хамтарсан хос зэрэгт магистрын хөтөлбөрийн эхний элсэгчид (Г.Хулан, Г.Оюундарь) хөтөлбөрийн гэрээний төгсөлтийн шаардлагуудыг амжилттай биелүүлж дипломоо гардан авлаа.

Тус хөтөлбөр нь 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд МУИС-ийн Стратеги төлөвлөгөөний хүрээнд гадаад хамтын ажиллагаа, салбар дундын сургалт, судалгааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.

Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь онол практикийн мэдлэгээ харьцуулан судлах, салбар хоорондын хөрвөх ур чадвар эзэмших, соёлын ялгаанд суралцах зэрэг олон боломжуудыг оюутнуудад бий болгодог ач холбогдолтой байна.

spsirpaspsirpa



Дээш