Мэдээ

ТАЙЛАНДЫН ҮНДЭСНИЙ ВАЛАЙЛАК ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

spsirpa

ОУХНУС болон Тайландын Үндэсний Валайлак их сургуулийн Олон улсын сургууль оюутан, багш солилцоо, зочин профессор болон хамтарсан төсөл, судалгаа хөгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд Валайлак их сургууль нь 2023 оны хаврын улиралаас эхлэн ОУХНУС-ийн 4 оюутныг 100 хувийн тэтгэлэгтэйгээр оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, намрын улирлаас 1-2 багш профессоруудыг бүтэн тэтгэлэгтэйгээр зочин профессорын хөтөлбөрт хамруулахаар болов. Хөтөлбөрүүдийн дагуу Тайландын талаас мөн багш, оюутнууд ирж ажиллах юм.

Валайлак их сургууль нь TIMES HIGH EDUCATION үзүүлэлтийн дагуу улсдаа 163 их сургуулиас 11-т, дэлхийд 26,600 их сургуулиас 1501-т орж байгаа Тайландын Үндэсний их сургууль юм байна.

Тус хамтын ажиллагаа нь АСЕАН-ны орнуудтай боловсролын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тус дөхөм болж байна.



Дээш