МУИС-ийн ОУХНУС нь Инчеоны Үндэсний Их Сургуулийн Худалдаа болон Нийтийн Хэргийн Сургууль, Улс төр, олон улсын харилцааны тэнхимтэй оюутан, багш солилцоо, зочин профессор болон хамтарсан төсөл, судалгаа хөгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд Инчеоны Үндэсний Их Сургуулийн оюутан солилцооны бүрэн тэтгэлэгтэй (Global Korea Scholarship) хөтөлбөртэй хамтран ажиллахаар болов. Мөн бакалавр, ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хөгжүүлэх тухай судлахаар боллоо.
Инчеоны Үндэсний Их Сургууль нь 2023 оны байдлаар QS, TIMES HIGH EDUCATION үзүүлэлтийн дагуу Азид 400, дэлхийд 1200 шилдэг их сургуулийн ангилалд тус тус орж байна.